Монголбанкнаас тусгай зөвшөөрөл олголоо

Мэдээ

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг өнөөг хүртэл “Монголбанк” хариуцан банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Гэвч 2011 онд батлагдсан “Зээлийн мэдээллийн тухай хууль”-д заасанчлан зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг төрийн байгууллага бус хувийн байгууллагад хариуцуулах заалт 2021 оны аравдугаар сараас буюу арван жилийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Учир нь хувийн байгууллага зээлийн мэдээллийн үйлчилгээг илүү бизнесийн зарчмаар явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг улам сайжруулах замаар Кредит скорийн шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх боломжтой. Ийнхүү сонгон шалгаруулалтаар хоёр байгууллагад тусгай зөвшөөрөл өгсний нэг нь манай компани болж Монголбанкнаас тусгай зөвшөөрлөө гардаж авлаа.

Энэ төрлийн үйл ажиллагааг манай улсад анх удаа хувийн байгууллага хариуцан ажиллах гэж байна. Энэ нь нэг талаараа банк, санхүү тэр дундаа зээлийн салбарт маш том өөрчлөлт авчрах юм. Нөгөөтээгүүр, санхүүгийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж байгаа энэ үед асар их хэмжээний дата ул мөр бий болсоор байна. Харин үүнийг бизнесийн хэрэгцээнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ болгож, уян хатан байлгах тал дээр хувийн байгууллагууд илүү давуу талтай ажиллаж чадна гэж харж байгаа. Эцсийн дүндээ санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдлээ бууруулж, иргэд өөрийн эрсдэлд таарсан санхүүгийн бүтээгдэхүүнээ авах боломжтой гэсэн үг.

Юун түрүүнд зээлийн мэдээллийн сангаа бүрдүүлж банк, санхүүгийн байгууллагуудад зээлийн лавлагааны үйлчилгээг үзүүлэх юм. Уг үйлчилгээг бид ирэх зургаадугаар сард зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнээс төд удалгүй буюу хагас жилийн дараа ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД суурилсан алгоритмаар боловсруулагдах зээлийн онооны (кредит скор) үйлчилгээг танилцуулах юм. Нэг ёсондоо зээлийн түүхтэй Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн оноотой болно гэсэн үг. Энэ нь мэдээж Монголын банк, санхүүгийн байгууллагуудад эрсдлээ удирдахад чухал нөлөө үзүүлнэ.

Зээлийн мэдээллийг Сайнскороос

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй