— Мэдээ
Сайскор ЗМС нь МББСБХ-той “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурж, холбооны гишүүн байгууллагууд болон нийт ББСБ-ууд, тэдний зээлдэгчдэд хүргэх зээлийн мэдээллийн үйлчилгээг шуурхай, найдвартай болгох, сурталчлан таниулах, үйл ажиллагааг хөгжүүлэх, бодитой эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн урт хугацааны ажлыг эхлүүллээ.
Энэхүү гэрээг үзэглэснээр талуудын аливаа хамтын ажиллагаа нийт ББСБ-уудын эрх ашгийг хүндэтгэсэн байх бөгөөд холбооны гишүүн байгууллагуудын онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй олон улсын туршлагыг шингээсэн зээлийн мэдээллийн сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байгаа юм.
Түүнчлэн манай улсад 500 гаруй ББСБ-ууд байдгаас 80 гаруй нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Сайнскор ЗМС нь газар нутгийн байршил, сүлжээ, дэд бүтцийн ялгаатай байдлаас үл хамааран холбогдох байгууллагуудад мэдээлэл нийлүүлэх, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн заавар зөвлөмж хүргэн хамтран ажиллаж байна.