“Сайнскор” зээлийн мэдээллийн сан “Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001” стандартыг амжилттай нэвтрүүллээ

Мэдээ

“Сайнскор” мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 батламжаа гардан авлаа. Ингэснээр зээлийн үйлчилгээ авдаг мянга мянган хэрэглэгч, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үр дүнтэй тогтолцоо бий болж цаашид тогтвортой сайжрах нөхцөл бүрдлээ.

Зээлийн мэдээллийн лавлагаа, зээлийн онооны (Credit Score) үйлчилгээг харилцагчдад үзүүлэх үйл ажиллагаандаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Турк улсын Sisbel компаниар аудит хийлгэж баталгаажуулжээ.

Сайнскор Зээлийн мэдээллийн сангийн тухай нэмэлт мэдээлэл хүргэхэд энэ оны 9 сарын 9 -ний өдрөөс иргэн, аж ахуйн нэгжүүдэд www.sainscore.mn хаягаар зээлийн мэдээллийн лавлагаа өгөх үйлчилгээг албан ёсоор эхэлсэн бөгөөд банк санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Дэлхийн хөгжингүй улс орнуудын зээлийн мэдээллийн үйлчилгээний туршлагыг эх орондоо нэвтрүүлэх зорилготой тус мэдээллийн сан нь банк санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй