Хувийн санхүүгийн тухай ойлголт

Санхүүгийн боловсрол


Хувь хүний санхүү нь тодорхой хугацаанд хүмүүс хязгаарлагдмал мөнгөн орлого, зарлагаа хэрхэн оновчтой удирдаж байгааг судалдаг санхүүгийн шинжлэх ухааны нэг салбар юм. Хувь хүний санхүүгийн үндсэн мөн чанар бол хувь хүний орлого, зарлага ямагт хувьсах шинж чанартай, тодорхой цаг хугацааны явцад тархсан байдалтай байдаг. Санхүүгийн үүднээс орлого, зарлагын бодит хэмжээг өөр хэн нэгэн этгээд, шийдвэр гаргагчид яв цав тодорхойлох боломжгүй.

Ямар ч хүн өнөөдрийн олсон орлогоо өдөрт нь бүгдийг зарцуулахгүй маргааш, эсвэл бүр алс хэтэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх зорилгоор хадгалж, хуримтлуулах нь зохистой. Иймд амьдралын тодорхой зорилготой, түүндээ хүрэх санхүүгийн зорилготой байх нь зайлшгүй чухал юм. Энэ нь өнөөдрийн орлогоо магадгүй тэтгэвэрт суухдаа хэрэглэх эх үүсвэр болгох зорилгоор хуваарилна гэсэн үг. Хувь хүн, өрх гэр, компани, улс орон аль аль нь ялгаагүй ямагт үр ашиг муутай хөрөнгө оруулалтаас үр ашигтай хөрөнгө оруулалтад тэмүүлэх нь зайлшгүй болохоор улс орон, салбар хооронд хөрөнгө хуваарилагдах шаардлага аяндаа бий болдог. Өнөөдөр манай улсын мянга мянган залуус гадаад улс оронд сурч, хөдөлмөрлөж олсон орлогоосоо эцэг эх, гэр орон, эх орон луугаа явуулж байгаа нь санхүүгийн урсгал цаг хугацаа,

Хүн бүр өөрийн олсон мөнгөн орлогоо оновчтой, үр ашигтай зарцуулах талаар
тооцоо, төлөвлөгөөтэй байх ѐстой. Аль ч улс орны санхүүгийн тогтолцоо дараах
үүргүүдийг хангаж, хувь хүн болоод бүхий л шатны санхүүгийн шийдвэр
гаргагчдыг дэмждэг байх шаардлагатай. Үүнд:

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй