Хамтын ажиллагаа

Хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд илүү үр дүнтэй өрсөлдөхийн тулд зээлийн мэдээллийг ашиглаарай

Бидэнтэй холбогдож хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хамтын ажиллагаа

Их өгөгдөлд суурилсан ухаалаг шийдэл нь илүү оновчтой, хувь хүнд тохирсон шийдвэр гаргах боломжийг олгодог.
  • Бизнес

    Цогц мэдээллийн сан

    Бид хамгийн олон мэдээлэл нийлүүлэгчтэй хамтран ажилладаг бөгөөд төрийн үйлчилгээний ХУР, ДАН, И-Монголиа, И-баримт, МТА, ШШГЕГ, НДЕГ, Эрчим хүч, УБЕГ гэх мэт төрийн байгууллагуудын системтэй холбогдон Зээлийн Мэдээллийн үйлчилгээг хамгийн хурдан, цогц хэлбэрээр үзүүлж байна. Сайнскор Зээлийн мэдээллийн сан нь иргэн, ААН, арилжааны банк, ББСБ, ХЗХ, оператор, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гэх мэт санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байгууллагын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг.

  • Систем

    Системийн онцлог

    Манай Зээлийн мэдээллийн сангийн суурь систем бол COBIT - мэдээллийн технологийн хяналт, удирдлагын тогтолцоо болон ISO 27001 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан юм. Энэ нь бид өөрийн үйл ажиллагааны хүрээнд цуглуулсан, боловсруулсан мэдээллийг бусдад задруулах, өөрчлөгдөх, устгагдахаас хамгаалж мэдээллийн нууцлалтай, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг бүрэн хангасныг батлаж байгаа. Түүнчлэн 24/7 үл тасалдах горимоор ажилладаг бөгөөд уян хатан эрхийн зохицуулалттайгаар мэдээлэл нийлүүлэх, лавлагаа өгөх техникийн боломж бүхий систем юм. Тухайлбал хэрэглэгчийн системүүдтэй шууд холбогдох боломжтой API интефейс, зөвшөөрөгдсөн хандалттай /IP, ipsec tunnel/ веб интерфейс.

  • Дэмжлэг

    Хэрэглэгчийн үйлчилгээ

    Бид харилцагчиддаа зээлийн мэдээллийн сангийн ашиглалт үйлчилгээний тухай сургалт мэдээллийг тогтмол олгох бөгөөд харилцагчдад тулгарсан асуудал болон санал хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сүлжээ хяналт ашиглалтын төв (NOC), хэрэглэгчийн үйлчилгээний төв (call center) -ийг 24/7 горимоор ажиллуулж байна.

  • Төлбөр тооцоо

    Уян хатан сонголт

    Бид харилцагч нарынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн төлбөрийн олон сувгуудыг дэмжсэн төлбөр тооцооны автомат системийг нэвтрүүлсэн ба харилцагч нарынхаа үйл ажиллагааны онцлогт тохирсон төлбөрийн нөхцлүүдийг санал болгож байна. Тухайлбал шууд төлбөрт, урьдчилсан төлбөрт, дараа төлбөрт нөхцлүүдээс сонгон socialpay, qpay, интернэт банк гэх мэт төлбөрийн сувгуудаас сонгон төлөх боломжтой.

  • Тайлан, хяналт

    Лог хяналт

    Харилцагч нар өөрсдийн хэрэглээний тайланг хугацааны хоцрогдолгүй, цаг тухай бүрд харах, хянах боломжтой бөгөөд нийлүүлсэн мэдээллийн үнэн зөв, зөрүүгүй байдлыг шалгах боломжтой.
    Мөн иргэн, хуулийн этгээд зээлийн мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хянах, хамгаалах зорилгоор зээлийн мэдээлэлд хэн, хэзээ, ямар зорилгоор хандсан тухай дэлгэрэнгүй тайлан мэдээг авах боломжтой.

Мэдээлэл нийлүүлэгчийн удирдах эрхийн нууцын баталгаа

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчийн удирдах эрхийн нууцын баталгаа

Дэлгэрэнгүй

Хамтран ажиллах хүсэлт

Сайнскортой хамтран ажиллах бол 7509-0000, 9310-0003 дугаарт эсвэл доорх хүсэлтийг илгээхэд бид танд туслах болно.

    Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй