Нийтлэг асуулт, хариулт

Иргэн/Хуулийн этгээд

  • 1. Сайнскор зээлийн мэдээллийн сангаас хэрхэн өөрийн зээлийн мэдээллийн лавлагаагаа авах вэ? (ИРГЭН)
    A) www.sainscore.mn вэбээр нэвтрэн ИРГЭН/ХУУЛИЙН ЭТГЭЭД хэсэгт хандан ДАН танилт нэвтрэлтийн системээр нэвтрэн орох B) E-Mongolia цахим порталд нэвтрэн “Зээлийн мэдээллийн үйлчилгээ-(Иргэн)” үйлчилгээг сонгон үйлчилгээ авах
  • 2. Сайнскор зээлийн мэдээллийн сангаас хэрхэн өөрийн зээлийн мэдээллийн лавлагаагаа авах вэ? (ХУУЛИЙН ЭТГЭЭД)
    A) www.sainscore.mn вэбээр нэвтрэн ИРГЭН/ХУУЛИЙН ЭТГЭЭД хэсэгт хандан ТООН ГАРЫН ҮСЭГ ашиглан нэвтрэн орох B) Тоон гарын үсэг аваагүй Хуулийн этгээд бол Титан Си Ар Эй ЗМС ХХК-ийн байранд дараах материалыг бүрдүүлэн ирж авах -Хуулийн этгээдийн тамга -Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -Гүйцэтгэх удирдлага өөрийн биеэр ирэх/эсвэл итгэмжлэлээр/
  • 2. E-barimt-аа хэрхэн авах вэ?
    www.sainscore.mn вэбээр нэвтрэн орж И-баримт цэснээс авах боломжтой.

Гэрээт аж ахуйн нэгж

  • 1. Хамтран ажиллах гэрээ хэрхэн хийх вэ?
    Та манай борлуулалт хариуцсан менежертэй 9810-1047 дугаараар холбогдох эсвэл доорх холбоосоор нэвтрэн гэрээ байгуулах хүсэлтээ илгээнэ үү. Бид тантай цаг алдахгүй холбогдох болно. Манай компанитай хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээллийн дараах линкээр танилцаарай https://sainscore.mn/cooperation/
  • 2. Сайнскор системд хэрхэн нэвтрэх вэ?
    Хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны дараагаар гэрээнд бүртгэлтэй цахим хаяг руу /Удирдах эрхтэй ажилтан/ no-reply@sainscore.mn хаягаас имэйл очно. Удирдах эрхтэй ажилтан тус мэйл дээрх холбоосоор нэвтрэн орж өөрийн системд нэвтрэх нууц үгийг үүсгэн системд нэвтрэнэ.
  • 3. Хандах эрхтэй ажилтныг хэрхэн бүртгэх вэ?
    Удирдах эрхтэй ажилтан өөрийн эрхээр нэвтэрч “Хэрэглэгчийн бүртгэл” цэсний “Хэрэглэгч бүртгэх” үйлдлээр нэмнэ
  • 4. Нэхэмжлэхээ хэрхэн төлөх вэ?
    Бүртгэлтэй цахим хаяг, нууц үгээ ашиглан системд нэвтрээд Лавлагаа авах цэсний доор Билл, нэхэмжлэх хэсгийг сонгоод нэхэмжлэлээ харах боломжтой бөгөөд тус цэсээр төлөх боломжтой.
  • 5. Дансаа хэрхэн цэнэглэх вэ?
    Та Данс цэнэглэх цэснээс өөрийн дотоод дасны үлдэгдэлээ шалгах бөгөөд тухайн дансны ард байх Цэнэглэх товчийг дарснаар төлбөрийн сувгуудын сонголтоос сонгон цэнэглэх боломжтой.
  • 6. Гүйлгээний утган дээр юу гэж бичих вэ?
    Та гүйлгээ хийхдээ өөрийн систем дэх дотоод дансны дугаарыг бичихэд л хангалттай. Дотоод дансны дугаарыг Данс цэнэглэх цэснээс тухайн дансны үлдэгдлийн хамт харах боломжтой. Дотоодын данс ны 2-ын тоогоор эхэлсэн 12 орох бүхийн дугаар байдаг. Жишээ: 20000000021

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй