Иргэн, хуулийн этгээд зээлийн мэдээллийн лавлагааны хөлсийг төлж авснаас хойш 72 цагийн дотор 3 хүртэл удаа үнэ төлбөргүй авах боломжтой
Зээлийн мэдээллийн үйлчилгээ таны гарт
Стандарт зээлийн лавлагаа нь иргэн, хуулийн этгээдийн сүүлийн 6 жилийн зээл, төлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй харуулдаг.
1. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлэх, зээлийн эрсдэлээ бууруулах зорилгоор ашиглана.
2. Зээлдэгч нь зээл төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор зөвхөн өөрийн зээл, төлбөрийн мэдээллийг ашиглана. Түүнчлэн зээлийн мэдээллийг нь хэн, хэзээ, ямар шалтгаанаар авсныг хянаж, мэдээллийн аюулгүй байдлаа хангах боломжтой.
3. Төрийн байгууллага нь хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай мэдээллээ авч албан хэрэгцээндээ ашиглаж болно.
Иргэн, хуулийн этгээдийн сүүлийн 6 жилийн зээл, төлбөрийн мэдээллээс гадна бусдын зээл төлбөрийн үүргийг хамтран хүлээсэн эсэхийг харуулна. Тус лавлагаа нь зээлдэгчийн төлбөрийн чадварыг нарийвчлан үнэлэх, зээлийн эрсдлийн бодит үнэлгээ хийх боломжийг нэмэгдүүлнэ.
Зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл (кредит скор) тогтоох үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь олон улсын туршлага, хиймэл оюун ухаанд суурилсан иргэний санхүүгийн сахилга батыг илэрхийлэх үндэсний хэмжээний скор юм.
Бид Сайнскор Зээлийн мэдээллийн сангийн их өгөгдөлд үндэслэн эдийн засаг, зах зээлийн тоон болон чанарын судалгаа, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бусад бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Яг одоо зээлийн мэдээллийн үйлчилгээг сайнскороос
Үйлчилгээний нөxцөл Үйлчилгээ авах