та зээлийн сайн түүхтэй юү?

зээлийн мэдээллээ тогтмол
хянаж, сайжруулаарай!

Сайнскор зээлийн мэдээллийн сангаас иргэн бүр өөрийн зээл төлбөрийн одоогийн болон түүхэн мэдээллээ шалгаж, банк болон санхүүгийн байгууллагууд таны зээл, төлбөрийн ямар мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж байгааг хянахаас гадна өөрт ямар санхүүгийн боломж байгааг хялбар, шуурхай мэдэж болно.

давуу талууд

Зээлийн мэдээллээ шалгах, хянах

Зээлийн мэдээлэл нь таны санхүүгийн хариуцлагыг илтгэдэг бөгөөд зээлийн шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй тул үнэн, зөв байлгах нь чухал юм.

Зээлийн мэдээллээ сайжруулах

Сайнскор таныг зээлийн сайн түүх бүтээн, өөрийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх, мөрөөдлөө бодит болгох аялалд тань тусална.

боломжууд

Хувийн санхүүгээ төлөвлөх

Та өөрийн орлого, зарлага, зээл, төлбөрийн нөхцөл байдлаа цогцоор нь мэдсэнээр санхүүгийн байдлаа бодитоор харж, илүү ухаалаг шийдвэр гаргах боломжтой.

Санхүүжилтийн нэмэлт боломжоо мэдэх

Сайнскороос та өөрийн одоогийн санхүүгийн нөхцөл байдлыг мэдэхээс гадна өөрт байгаа нэмэлт санхүүжилтийн боломжуудыг ашиглах боломжтой.

бүтээгдэхүүнүүд

Та Sainscore зээлийн мэдээллийн сангаас доорх үйлчилгээг веб хуудас болон мобайл аппликейшн ашиглан хурдан, шуурхай авч ашиглах боломжтой

нийтлэлүүд

бүсад нийтлэлүүд
онцлох

Сайнскор зээлийн мэдээллийн сан

Сайнскор зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Монгол банкнаас гаргасан...

түгээмэл асуултууд

Зээлийн мэдээлэл ямар хугацаанд шинэчлэгддэг вэ?

Зээлийн мэдээллийн лавлагаа нь мэдээлэл нийлүүлэгч банк, санхүүгийн байгууллага болон бусад зээлдүүлэгч байгууллагуудын мэдээлэлд үндэслэдэг. Мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд тус тусын нөхцөл байдлаас үүдэн янз бүрийн хугацаанд мэдээллээ шинэчлэн нийлүүлдэг бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш 72 цагийн дотор мэдээллийг шинэчлэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Иймд таны мэдээлэл ямар хугацаанд шинэчлэгдэхийг та зээлдүүлэгч байгууллагаасаа асуух боломжтой бөгөөд тухайн байгууллага 72 цагаас хэтэрсэн тохиолдолд манай байгууллагад гомдол бүртгүүлэх боломжтой.

Зээлийн мэдээллийн лавлагаа дээр байгаа зээлийг хаанаас ямар байгууллагаас авсан нь харагдахгүй байвал яах вэ?

Таны зээлийн мэдээллийн лавлагаа дээр байгаа зээл, төлбөрийн дүн 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс дээш байвал тухайн зээлийг олгосон байгууллагын нэрийг нууцалсан байдаг бөгөөд хэрэв та тухайн зээлийг ямар байгууллагаас авснаа харахыг хүсэл E-mongolia аппликейшнд нэвтрэн өөрийн Профайл хэсэг дээр дарж ороод зээлийн мэдээлэл гэсэн цэсээс харах боломжтой.

Зээлийн мэдээллийн лавлагаа дээрх мэдээлэл алдаатай байвал хаана хандах вэ?

Зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч нь мэдээлэл нийлүүлэгчээс шаардах эрхтэй. Харин лавлагаа дээрх хувь хүний мэдээлэл алдаатай, буруу байвал манай 7509-0000 дугаарт холбогдон мэдээлэх, холбогдох арга хэмжээг авхуулах боломжтой.

Зээлийн мэдээллийн лавлагаа дээрх мэдээлэл ямар хугацааны дараа лавлагаа дээрээс хасагддаг вэ?

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгана. Өөрөөр хэлбэл тухайн зээл төлөгдөж дууссанаас 6 жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанаас хасагдана.

Хаагдсан зээлийн мэдээллийг засах боломжтой юу?

  1. 18.1 Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ.
  2. 18.2 Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 18.1-д заасан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авсан даруйд мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлтийг оруулж, мэдээллийг шинэчилнэ.

Мөн зээлийн мэдээллийн тухай хуулийн 11.1-д "Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө." гэж заасны дагуу зээлийн мэдээллийн лавлагаа дээр хаагдсан зээлийн хувьд сүүлийн 6 жилийн мэдээллийг харагдуулдаг.

дуудлагын төв

Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

(+976) 7509-0000

имэйл хаяг

Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно

[email protected]

хамтрагч байгууллагууд

Sainscore ЗМС нь Монгол улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх арилжааны банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо зэрэг 500 орчим байгууллагатай хамтран ажиллаж байна

та зээлийн сайн
түүхтэй юү?

Иргэн болон аж ахуйн бүх үйлчилгээг нэг дороос яг одоо аваарай

лавлагаа авах

sainscore
апп татах

Хувь хүний санхүү, зээлийн түүх зэрэг бүх үйлчилгээг нэг дороос яг одоо аваарай