Нууцлалын бодлого

Хувийн Мэдээллийг Хамгаалах Бодлого

Бид зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг хүссэн үедээ өөрийн зээлийн мэдээлэлтэй танилцаж, санхүүгийн зөв шийдвэр гаргах замаар амьдралын нөхцөлөө дээшлүүлэх, бизнесээ хөгжүүлэхэд тусалдаг.

Түүнчлэн манай Sainscore систем зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн мянга мянган зээлийн мэдээллийг зээлдүүлэгчээс өдөр бүр хүлээн авч, зээлийн оновчтой шийдвэр гаргахад чиглэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн болгож банк, санхүүгийн байгууллага болон хуульд заасан бусад байгууллагуудад нийлүүлдэг.

Манай зээлийн мэдээллийн санд веб хуудас, гар утасны Sainscore аппилкэйшн болон API холболтоор хандаж зээлийн мэдээллийн үйлчилгээ авах боломжтой ба дээрх холболтуудаар системд нэвтрэх, үйлчилгээ авах тухай бүрд тодорхой мэдээллийг цуглуулж, боловсруулдаг.

Таны, танай байгууллагын харилцагчийн мэдээллийг бид зөв, алдаагүй боловсруулахын зэрэгцээ бусдад задруулахгүй нууцлах бодлого баримталдаг.

Мэдээлэл нийлүүлэгч

Зээлийн мэдээллийн тухай хуулийн хүрээнд зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн мэдээллийг дараах зээлдүүлэгч, төрийн байгууллага манай байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлж байна:

Бидний цуглуулдаг мэдээлэл

Бид мэдээлэл нийлүүлэгчээс ирүүлсэн зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн мэдээллийг хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулсны үндсэн дээр цуглуулж, хадгалдаг. Үүнд:

  1. Зээлдэгч иргэний ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлтийн байдал, хамтран зээлдэгч гэх мэт;
  2. Хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэл болон регистрийн дугаар, хаяг, утасны дугаар, цахим шуудан, толгой, хараат, охин компанийн мэдээлэл, нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдээлэл, бизнесийн үйл ажиллагааны чиглэл, хамтран зээлдэгч;
  3. Зээл, төлбөрийн гэрээний мэдээлэл, төлбөрийн хуваарь, хүүгийн хэмжээ, төлөлтийн мэдээлэл, хугацаа хэтрүүлсэн байдал, барьцаа, батлан даалт, алданги, зээлжих чадварын талаар дүгнэлт зээл, төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдээлэл;
  4. Sainscore веб хуудас, гар утасны аппилкэйшн ашиглаж байгаа хэрэглэгчийн IP хаяг, мэдээллийн сүлжээ, төхөөрөмжийн мэдээлэл, утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт бүртгэлд ашиглаж байгаа мэдээлэл;
  5. Sainscore зээлийн мэдээллийн системийн веб хуудас, гар утасны аппилкэйшн, API холболт ашиглаж байгаа хэрэглэгчийн мэдээллийн сүлжээ, төхөөрөмжийн мэдээлэл, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, удирдах болон хандах эрхтэй ажилтны мэдээлэл, зээлийн мэдээлэл өгөх, авах гэрээний мэдээлэл зэрэг хууль болон Монголбанкнаас зөвшөөрсөн мэдээлэл;
  6. Зээлийн мэдээллийн лавлагаа, зээлийн оноо зэрэг манай үйлчилгээг авах хүсэлт, хүсэлтийн хариу, бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтын түүх, нэхэмжлэх, данс, төлбөрийн мэдээлэл;
  7. Sainscore зээлийн мэдээллийн системд нэвтрэх, үйлчилгээ авах болон бусад үйл ажиллагааны лог бүртгэл, үйл ажиллагааны бүртгэл;
  8. Sainscore зээлийн мэдээллийн системийн Facebook, Instagram, Twitter, Youtube, LinkedIn зэрэг сошиал хуудас болон бусад олон нийтэд нээлттэй платформ дээр үлдээсэн сэтгэгдэл, санал, хүсэлт бусад мэдээлэл;
  9. Sainscore зээлийн мэдээллийн системийн санал хүсэлтийн модуль, сошиал хуудас, чат, 7509-0000 утсаар өгсөн хэрэглэгчийн санал, хүсэлт, асуулт, гомдол, талархлын текст болон аудио бүртгэл түүний хариу мэдээлэл.

Зээлийн мэдээллийн зөвшөөрөл

Мэдээлэл нийлүүлэгч нь зээлдэгч, төлбөрийн үүрэг хүлээгч иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл, төлбөрийн мэдээллийг манай зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг.

Бид мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд нийлүүлж буй зээлийн мэдээллийг зөвшөөрөл авсан гэж тооцно. Хэрвээ зээлдэгч таны зөвшөөрлийг хуулийн дагуу аваагүй гэж үзэж байгаа бол Та зээлийн мэдээлэл нийлүүлэгчид гомдол гаргах эрхтэй.

Зээлийн мэдээллийг ашиглах, бусдад дамжуулах

Бид цуглуулсан зээлийн мэдээллийг боловсруулж хуульд зааснаар дараах байдлаар ашиглаж, дамжуулна:

  1. Мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн мэдээллийг зээлийн эрсдэлээ үнэлэх зорилго бүхий хүсэлтийн дагуу зээлдүүлэгчид зээлийн лавлагаа, зээлийн тайлан, зээлийн оноо болгож өгнө;
  2. Та зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдах зорилгоор өөрийнхөө зээл, төлбөрийн мэдээллийг авч болох ба Та өөрөө бусдад шилжүүлэн өгч болно. Энэ нөхцөлд Таны шилжүүлэн өгсөн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг Та болон хүлээн авсан этгээд хариуцна;
  3. Төрийн байгууллага хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Таны зээл, төлбөрийн мэдээллийг авч ашиглах боломжтой;
  4. Бид зээлийн мэдээллийн санд хүлээн авсан бүх мэдээллийг тухай бүр Монголбанк болон бусад тусгай зөвшөөрөл бүхий зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчид өгнө;
  5. Зээлийн мэдээллээс бусад төрлийн мэдээллийг бид гуравдагч этгээдтэй хуваалцахгүй, харин зарим төрийн байгууллагад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдээлэл өгнө;
  6. Таны хувийн болон зээл, төлбөрийн мэдээллийг хүлээн авсан зээлдүүлэгч, төрийн байгууллага Таны мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хариуцана.

Бусад мэдээллийг ашиглах

Sainscore веб хуудас, гар утасны Sainscore аппилкэйшн ашиглаж байгаа хэрэглэгчийн IP хаяг, мэдээллийн сүлжээ, төхөөрөмжийн мэдээлэл, утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт бүртгэлд ашиглаж байгаа мэдээллийг бид бусдад дамжуулахгүй ба компанийн мэдээллийн аюулгүй байдлын журмын дагуу хадгалдаг. Эдгээр бүртгэлийн мэдээллийг бид хэрэглэгчийг цахим орчинд зөв таних, танигдсан хэрэглэгчид нийцсэн тусгай үйлчилгээ санал болгоход ашиглаж байна.

Мөн Sainscore зээлийн мэдээллийн системийн санал хүсэлтийн модуль, сошиал хуудас, чат, 7509-0000 утсанд ирүүлсэн хэрэглэгчийн санал, хүсэлт, асуулт, гомдол, талархлын текст болон аудио мэдээллийг бид бусадтай хуваалцахгүй ба үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бизнесийн процессоо сайжруулахад ашигладаг.

Дата мэдээллийн нууц, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах

Таны хувийн мэдээлэл, зээл, төлбөрийн мэдээллийн нууц байдал, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал нь бидний хамгийн чухал, үнэт эрдэнэ юм.

Бид техник, менежмент, засаглал, физик гэх мэт бүх төрлийн мэдээллийн технологи, арга хэрэгсэл ашиглаж мэдээллийн аюулгүй байдлаа хангаж байна.

Бид өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа олон улсын ISO27001 стандарт болон COBIT тогтолцоонд тулгуурлан удирддаг ба тогтмол аудит шалгалт, эрсдэлийн үнэлгээ, эмзэг байдлын үнэлгээ хийж аюулгүй байдлыг тогтмол сайжруулдаг.

Бид зээл, төлбөрийн мэдээллийг 10 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй бөгөөд бусад мэдээллийг хуульд өөрөөр заагаагүй бол компанийн дотоод журмын дагуу хадгалдаг.

Хувийн мэдээллийг хамгаалах бодлогод өөрчлөлт оруулах

Монгол Улсын хууль, тогтоомжид өөрчлөлт орох, Sainscore зээлийн мэдээллийн сангийн програм хангамж, бүтээгдэхүүн үйлчилгээнд өөрчлөлт орох бүрд энэхүү бодлогын баримт бичигт холбогдох өөрчлөлтийг хийнэ.

Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ тун удахгүй