мониторинг
Мониторингийн үйлчилгээ нь зээл олгогч байгууллагуудад өөрсдийн зээлдэгчдийн шинэ лавлагааны хүсэлтийг мэдэгдэхээс гадна зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд орж буй өөрчлөлтийг тайлагнах замаар зээлийн багцаа хянах процессыг хялбаршуулах, зардлыг бууруулах, үр дүнг сайжруулах зорилготой бүтээгдэхүүн юм.
давуу талууд
- Зээлдэгчийн нөхцөл байдал, зээлийн эрсдэлийг эрт илрүүлэх
- ЗМС-д орж буй өөрчлөлтийг богино хугацаанд мэдэх
- Хяналтын үр дүнгээс цаг алдалгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах
- Зээлийн хяналтын зардал буурах
боломжууд
ЗМС-нд орсон өөрчлөлтийн тайланг мэдэгдэх
Зээлдэгчийн шинээр авсан лавлагааны тайлан болон ЗМС-д орсон өөрчлөлтийн тайланг нэгтгэн Мониторинг хийж буй зээлдүүлэгч байгууллагад өдөр бүр тайлагнах боломжтой
Байгууллагууд өөрийн зээлдэгчийн ЗМС дахь өөрчлөлтийг мэдэх
Зөвхөн тухайн харилцагчаас зээл авсан зээлдэгчийн зээлийн нөхцөл байдалд хяналт хийх боломжтой
Тодорхой хугацаанд үйлчилгээг ашиглах
Мониторинг хийх 1 сарын хугацаа дуусаагүй байхад Мониторинг хийх үйлчилгээний бүртгэлээс хассан тохиолдолд 1 сарын хугацааг дуустал мониторинг хийх боломжтой
Зээлдэгчдийн тайланг тогтмол авах
Мониторинг хийх зээлдэгчдийн жагсаалтыг Microsoft Excel (.xls, .xlsx) файлаар оруулан тайлан боловсруулж татаж авах боломжтой
холбоо барих
дуудлагын төв
Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой
(+976) 7509-0000имэйл хаяг
Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно
[email protected]түгээмэл асуултууд
Мониторинг хийх хугацааны нөхцөлийг заасан байдаг уу?
Зээлдэгчийг бүртгэж оруулснаас хойш 1 сарын хугацаанд мониторинг хийх бөгөөд зээлдэгчийг мониторинг хийх бүртгэлээс хасах хүртэл үйлчилгээг автоматаар сунгадаг байна.
Сонголтоор зөвхөн нэг зээлдэгчийг хянах боломжтой юу?
Бүх зээлдэгчдийн бус, зөвхөн шаардлагатай зээлдэгчдийг сонгон эрсдэлийг дахин үнэлэх боломжтой.
Зээлдэгчийн ЗМС-н мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх нь ямар байдлаар мэдэгдэх боломжтой вэ?
Зээлдэгчийн бусад байгууллагаас авсан зээл, төлбөрөө төлж, барагдуулсан эсэхийг мэдэх боломжтой. Мөн боловсруулагдсан тайланд нэмэгдсэн зээлийн тоо, хаагдсан зээлийн тоог харахаас гадна зээл авсан байгууллагын нэрийг харах боломжтой.
Зээлдэгчийн мэдээллийг хянахаас гадна иргэн өөрийн ЗМС-н мэдээллийг хянах боломжтой юу?
Боломжтой. Иргэн Sainscore апп ашиглан хяналт цэсээс дараах талбаруудыг идэвхжүүлснээр өөрийн ЗМС-н дах өөрчлөлтийн мэдээллийг харах боломжтой. Үүнд: ЗМС өөрчлөлт, лавлагаа авсан мэдэгдэл, шинэ зээл мэдэгдэл.