Эрхэм зорилго
Дэлхийн туршлагыг нутагшуулж Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн монгол хүний мөрөөдлийг бодит болгоно.
Бидний тухай
Sainscore ЗМС нь 2021 оны арван сараас Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг хүргэж байгаа эрх бүхий компани юм.
- Бид зээлийн мэдээллийн лавлагаа, , зээлжих зэрэглэлийн оноо гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гээд зээлийн харилцаанд ордог +450 орчим байгууллагад үзүүлж байна.
- Хувь хүний зээлжих чадамжийг оноожуулах дэлхийн жишгийг Монголд нэвтрүүлэн зээл олгогч байгууллага болон хэрэглэгч хоорондын харилцааг илүү ойлгомжтой, түргэн шуурхай болгоход бид үйл ажиллагаа чиглүүлж Америкийн нэгдсэн улсын FICO компанитай хамтран ажиллаж байна.
- Хувь хүн өөрийн санхүүгийн чадамжаа үнэлэх, тооцоолох болон зөвхөн өөрт нь зориулсан санхүүгийн зөвлөмжийг өгдөг платформ хөгжүүлэлт.
Аюулгүй ажиллагаа
Sainscore ЗМС нь “Мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч, харилцагчийн хууль ёсны эрх ашиг, сэтгэл ханамж, итгэлийг хадгалах зорилгоор өөрийн үйл ажиллагааны хүрээнд үүссэн, цуглуулсан, боловсруулсан бүх мэдээллийг үнэ цэнтэй хөрөнгө гэж үзэн бусдад зөвшөөрөлгүй задруулах, өөрчлөгдөх, устгахаас хамгаалах арга хэмжээг мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022, COBIT 5.0 стандартуудад нийцүүлэн хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах” бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг.