Сайнскор зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Монгол банкнаас гаргасан холбогдох журмуудыг чанд мөрдөн ажиллах үүрэгтэй байдаг билээ.
Иймд мэдээллийн аюулгүй байдлын үүднээс зөвхөн иргэний регистрийн дугаараар тухайн иргэний зээлийн мэдээллийн сангаас холбогдох лавлагаа мэдээллийг лавладаг байсан бол цаашид сонголтоор иргэний ямар нэгэн мэдээллийг агуулаагүй, дахин давтагдашгүй иргэний бүртгэлийн дугаарыг ашиглан, зээлийн мэдээллийн сангаас лавлагаа мэдээлэл авах боломж бүрдлээ.