Sainscore-ийн веб хуудсыг ашиглан байгууллагын лавлагааг түргэн, шуурхай авах зааврыг танилцуулж байна.
1. Лавлагаа авах товч
Харилцагч та эхлээд sainscore.mn сайт руу нэвтэрч ороод "лавлагаа авах" товчийг дарна. Эсвэл zms.sainscore.mn хаягаар орно.

2. Иргэн/Хуулийн этгээд цэс
zms.sainscore.mn хуудас гарч ирэх үед "Иргэн/Хуулийн этгээд" хэсгийг сонгоно.

3. Тоон гарын үсгээр нэвтрэх/байгууллага
"Тоон гарын үсгээр нэвтрэх/байгууллага" гэсэн товчийг дарна.

4. Байгууллагын регистр
"Байгууллагын регистрийн дугаар" гэсэн хэсэгт лавлагаа авах байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулаад "Үргэлжлүүлэх" товчийг дарна.

5. DAN систем
Хувь хүний регистрийн дугаар бичих хэсэг дээр лавлагаа авч байгаа байгууллагынхаа захирлын регистрийг оруулаад "Нэвтрэх" товчийг дарна.

6. Тоон гарын үсгийн программ
Үүний дараа тоон гарын үсгийн программ гарч ирнэ. "Пин код" гэсэн хэсэг дээр тоон гарын үсгийнхээ пин кодыг оруулана.

7. Мэдээлэл авах хүсэлт
Өгөгдөл цуглуулах зөвшөөрлийн цонх гарч ирэх үед "Зөвшөөрөх" товчийг дарна.

8. Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрөх товчийг дарна.

9. Байгууллагын мэдээлэл оруулах
zms.sainscore.mn системд амжилттай нэвтэрч орсны дараа байгуулахынхаа мэдээллүүдийг оруулан "Лавлагааны зорилгоо" сонгоод "Лавлах" товчийг дарна.

10. Бүтээгдэхүүн сонгох
4 төрлийн лавлагаанаас сонгоно.

11. Төлбөр
Төлбөр төлөх хэрэгслээ сонгож төлбөрөө төлнө.

12. Лавлагаагаа хадгалах
Лавлагаа гарч ирсний дараа "Хэвлэх" гэсэн товч дээр дарж хадгалж авах боломжтой.
