FICO® зээлийн оноо нь Дэлхийн олон улс оронд зээл олголтын шинэ соёлыг бий болгож, иргэдийн санхүүгийн хүртээмж, зээлийн хариуцлага, банк санхүүгийн байгууллагын үнэлгээний чанарт бодитой ахиц дэвшил авчирч чадсан.
Доорх жишээнүүд тэдгээрийн тод илэрхийлэл юм:
Энэтхэг – Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн
Энэтхэгийн зээлийн мэдээллийн сангууд 2007 онд FICO® оноог нэвтрүүлсэн
Үр дүнд нь:
- Санхүүгийн хүртээмжгүй байсан 400 сая орчим хүн зээлийн оноотой болж, банкны үйлчилгээ авах боломжтой болсон
- Fintech, digital lending салбар огцом өссөн. FICO® оноо нь эрсдэлд суурилсан зээлийн үнэлгээ хийхэд суурь болсон
- Зээлийн эргэн төлөлтийн чанар дээшилж, NPL (муу зээлийн хэмжээ) буурсан
Мексик – Банкны системийн итгэлцлийг нэмэгдүүлсэн
FICO® оноо нэвтэрснээр Мексикийн хэрэглэгчдийн 70%-д оноо тооцогдох болсон.
Орон нутгийн банкууд харилцагчийн зээлийн түүхийг бодитой үнэлэх боломжтой болж:
- Зээлийн шийдвэрлэх гаргах хугацаа 40%-иар багассан
- Сайн оноотой хэрэглэгчид илүү хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй зээл авах болсон
- Сайн оноотой хэрэглэгчдэд зориулсан урамшуулалт бүтээгдэхүүн гаргах боломж бүрдсэн
Кени – Fintech-ийн өсөлт, зээлжих чадварын тэлэлт
- FICO® оноо нэвтрүүлж, Fintech компаниуд зээл олгохдоо зээлийн оноонд суурилсан шийдвэр гаргадаг болсон
- Ялангуяа, үнэмлэхүй бага орлоготой иргэдийн дунд зээлийн хүртээмж нэмэгдсэн
- FICO® оноотой хэрэглэгчдийн зээлийн эргэн төлөлт 20%-иар илүү сайжирсан гэж тайлагнасан
Филиппин – Өрхийн санхүүгийн боловсролд эерэг нөлөө
- FICO® онооны нэвтрүүлэлттэй зэрэгцэн хэрэглэгчид оноогоо хэрхэн удирдах, сайжруулах талаарх зөвлөгөө авах болсон
- Энэ нь хэрэглэгчдийн хувийн санхүүгээ төлөвлөх хандлагыг нэмэгдүүлж, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлсэн
- Банкны зээлийн бүтээгдэхүүний үр ашиг сайжирч, илүү нарийвчилсан сегментчилэл хийх боломжтой болсон
Нийтлэг үр дүн
FICO® оноо нэвтэрсэн улс орнуудад дараах нийтлэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан:
- Санхүүгийн хүртээмж нэмэгдсэн
- Зээлийн шийдвэр гаргалт илүү хурдан, шударга болсон
- Зээлийн чанар сайжирсан, муу зээлийн хэмжээ буурсан
- Банк, ББСБ, Fintech-үүд илүү нарийн сегменттэй бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой болсон
- Хэрэглэгчдийн санхүүгийн боловсрол дээшилсэн
Манай улс FICO® оноог нэвтрүүлээд удаагүй байгаа ч, Дэлхий дахины туршлагаас харахад энэ систем нь зээлтэй холбоотой шинэ хандлага, боломжуудыг авчирч байна.