Зээлийн мэдээлэл нь зээлийн эрсдэлийг зөв үнэлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чухал суурь өгөгдөл билээ. Энэ өгөгдөл алдаагүй, цаг тухайдаа, стандартын дагуу дамжих нь зээлийн мэдээллийн экосистемийн хамгийн чухал нөхцөл юм. Sainscore нь Монголбанкнаас баталсан зээлийн мэдээлэл нийлүүлэлтийн шинэ протоколд хамгийн сайн нийцсэн, найдвартай, уян хатан, бодит цагийн мэдээлэл дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлээд байна.
Доор Sainscore зээлийн мэдээлэл нийлүүлэлтийн системийн гол онцлог, харилцагч байгууллагуудад өгөх бодит давуу талуудыг товч танилцуулж байна.
Уян хатан, үр ашигтай мэдээлэл нийлүүлэлт
- Их хэмжээний зээлийн мэдээллийг realtime горимд найдвартай хүлээн авч, дамжуулах
- Зөвхөн өөрчлөлт орсон мэдээллийг шинэчлэн илгээх боломж
- Алдаатай мэдээллийг бүхэлд нь дахин илгээхгүйгээр хэсэгчлэн засварлах шийдэл
- API болон web интерфейс ашиглан мэдээлэл нийлүүлэх боломж
Хяналт, ил тод тайлагнал
- Нийлүүлсэн зээлийн мэдээллийг нэг бүрчлэн шалгах, түүхээр нь харах
- Монголбанк болон бусад мэдээллийн санд амжилттай/алдаатай дамжсан талаарх тайлан
- Алдаатай болон хаагдсан зээлийн мэдээлэлд автомат залруулга хийх процесс
- Найдвартай дэд бүтэц, тасралтгүй ажиллагаа
- Үндсэн болон нөөц дата төвтэй DR архитектур
- Сервер, сүлжээ, application түвшинд 24/7 мониторинг
- Өгөгдөл дамжуулах, хадгалах үеийн өндөр түвшний шифрлэлт
Мэдээллийн аюулгүй байдал
- ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилт
- ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын гэрчилгээ
- SOC баг болон аюулгүй байдлын цогц систем
Шилжилт, хамтын ажиллагааны дэмжлэг
- Холболт, туршилт, нэвтрүүлэлтийн үеийн мэргэжлийн дэмжлэг
- Төслийн менежер, инженер, харилцагч хариуцсан ажилтан томилон хамтран ажиллах
- Knowledge base, newsletter-ээр дамжуулсан тогтмол мэдээлэл солилцоо
Sainscore ЗМС нь харилцагч байгууллагуудтайгаа хамтран зээлийн мэдээллийн экосистемийн чанар, найдвартай байдлыг тогтвортой хөгжүүлэхэд анхаарч ажилласаар байна.
Хэрэв танд мэдээлэл нийлүүлэлт, техникийн холболт, туршилттай холбоотой асуулт байвал: [email protected] мэйл хаяг болон 7509-0000 утсаар бидэнтэй холбогдоорой.