Service image
B2B

багцаар лавлах үйлчилгээ

Багцаар лавлах үйлчилгээгээр Сaйнскорын харилцагч байгууллагууд нэгэн зэрэг 100-25,000 хүртэлх зээлдэгчийн: зээлийн мэдээллийн лавлагаа, FICO® Score лавлагааг авах боломжтой.

давуу талууд

  • Бүх төрлийн зээлийн мэдээллийн бүтээгдэхүүний лавлагааг олон хэрэглэгч дээр багцлан авах боломжтой
  • Нэгэн зэрэг олон зээлдэгчийн мэдээллийг лавлах нь илүү хямд, хялбар
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан

боломжууд

Олон зээлдэгчийн мэдээллийг багцлан харах

Нэгэн зэрэг 100-25,000 хүртэл зээлдэгчийн зээлийн бүх төрлийн мэдээллийг нэг файл дээр багцлан харах боломжтой

Байгууллагууд зээлийн бүтээгдэхүүний судалгаа хийх

Банк санхүүгийн байгууллагууд зээлдэгчдийнхээ мэдээллийг багцлан харснаар зээлийн бүтээгдэхүүндээ дүн шинжилгээ хийж, тайлан гаргах, зээлийн эрсдэлийг үнэлэх боломжтой

Эрсдэл багатай зээлийн шийдвэр гаргах

Зээлдэгчдийн зээлийн түүх, эргэн төлөх магадлал дээр тулгуурлан зээлийн бүтээгдэхүүн санал болгох, эрсдэл багатай зээл гаргах боломжтой

Оролт, гаралтын мэдээлэл

Зээлдэгчдийн регистрийн дугаарыг багцлан “zms.sainscore.mn” вэбд Microsoft Excel (XLS) файлаар оруулах ба нийт зээлдэгчийн лавлагаа мэдээллийг XLS форматаар татан авах боломжтой болох юм

холбоо барих

дуудлагын төв

Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

(+976) 7509-0000

имэйл хаяг

Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно

[email protected]

түгээмэл асуултууд

Үйлчилгээ авах суваг?

100 -аас бага зээлдэгчийн мэдээллийг багцлан авах боломжтой юу?

Багцаар авах үйлчилгээг хамгийн багадаа 100 хамгийн ихдээ 25,000 зээлдэгч дээр авах боломжтой.