өр, орлогын харьцаа
Энэхүү лавлагаа нь Монголбанкнаас гаргасан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-ыг удирдлага болгон тухайн иргэн худалдаа, бизнес эрхэлдэг бол ХХОАТ, хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн орлого, малтай бол малын ашиг шимийн орлогын татварын дараах дүнг тооцож төлөгдөж буй нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн хэмжээг тодорхойлж орлогод эзлэх хувь, мэдээллийг дэлгэрэнгүй харуулдгаараа онцлог юм.
давуу талууд
- Иргэн өөрийн өр, орлогын харьцааг мэдэх
- Баталгаат эх сурвалжийн мэдээлэл ашигладаг
- Зөвхөн зээлдэгч иргэний зөвшөөрлөөр зээлдүүлэгч авах боломжтой
- Тухайн үеийн мэдээлэлд үндэслэн хурдан хугацаанд тооцоолол хийгддэг
боломжууд
Сард олж буй орлогоо баталгаажуулах
Та худалдаа, бизнес эрхэлдэг бол ХХОАТ, хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн орлого, малтай бол малын ашиг шимийн орлогын дүн байдаг.
Сард төлж буй зээлийн төлөлтөө хянах
Таны сард нийт зээлүүддээ төлж буй эргэн төлөлтийн дүн байх бөгөөд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн нийлбэрийг бүхэлд нь оруулан тооцдог.
Дахин зээл авах боломжоо мэдэх
Та өөрийн өр орлогын хэмжээгээ мэдсэнээр нэмэлтээр зээл авах боломжтой эсэх, зээлийн шалгуурын өр орлогын харьцааг хангаж байгаа эсэхээ мэдэх боломжтой.
Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах
Та өр, орлогын харьцаагаа тогтмол хянаснаар орлого зарлагаа хянахаас гадна санхүүгээ төлөвлөх, зээлийн авах шийдвэр гаргалтаа оновчтой хийх боломжтой.
холбоо барих
дуудлагын төв
Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой
(+976) 7509-0000имэйл хаяг
Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно
[email protected]түгээмэл асуултууд
Өр орлогын харьцаа тооцоход ямар мэдээллүүдийг ашигладаг вэ?
Иргэний өр, орлогын харьцааг сүүлийн 12 сарын татварын дараах цэвэр орлогын дундаж дүн болон сарын нийт зээл төлөлтийг ашиглан тооцоолдог. Татварын дараах орлого гэдэг дараах гурван төрлийн орлогыг ойлгоно. Үүнд: хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн орлого, бизнес эрхэлдэг бол ХХОАТ, малтай бол малын ашиг шимийн орлого тооцно.
Өр, орлогын харьцаа тооцох үйлчилгээг хэн авах боломжтой вэ?
Энэхүү үйлчилгээ нь зөвхөн хувь хүний өр, орлогын харьцааг тооцдог үйлчилгээ бөгөөд хуулийн этгээдийн өр, орлогын харьцааг тооцоолох боломжгүй юм. Түүнчлэн зөвхөн зээлдэгчийн зөвшөөрлөөр холбогдох төрийн байгууллагуудаас мэдээллийг авч боловсруулдаг бөгөөд иргэн өөрийн зөвшөөрлөөр зээлдүүлэгч байгууллагуудад олгох боломжтой. Мөн иргэн өөрийн санхүүгийн нөхцөл байдал, өр орлогын харьцаагаа харах, хянах зорилгоор авч ашиглаж болно.
Өр орлогын харьцааны орлогын дүнг тооцохдоо орлогыг ямар хугацаагаар шалгадаг вэ?
Иргэний орлогыг тооцохдоо НДШ-ээр баталгаажсан орлогын татварын дараах цэвэр дүнгийн сүүлийн 12 сарын дундаж болон сүүлийн оны татварын ерөнхий газарт тайлагнасан орлогын сард ноогдох дүнг ашигладаг. Харин малын ашиг шимийн орлогыг тооцоолохдоо сүүлийн оны мал тооллогын дүнг ашиглаж тооцоолно.
Өр, орлогын харьцаагаа хэрхэн бууруулах боломжтой вэ?
Өр, орлогын харьцаагаа сайжруулахыг хүсвэл сарын орлогын дүнг нэмэгдүүлэх эсвэл сард төлдөг зээлийн төлөлтийн дүнгээ бууруулах буюу зээлээ хаахад таны өр орлогын харьцаа буурах боломжтой.