Service image
лавлагаа

FICO® Score

FICO® Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO® Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг.

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.

давуу талууд

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар ашиглан тооцоолдог
  • Оноонд нөлөөлсөн суурь шалтгааныг тайлбарладаг
  • Зээлийн түүхэн мэдээллээ харуулах шаардлагагүй
  • Оноогоо сайжруулах боломжтой

боломжууд

Суурь шалтгаануудыг мэдсэнээр зээл, өр төлбөрийн нөхцөл байдлаа сайжруулах

"FICO® Score"-оо тогтмол шалгаж, суурь шалтгаанд дурдсан зааврууддаа хяналт тавьснаар зээлийн оноогоо сайжруулах боломжтой. Оноо өндөр байх тусам илүү найдвартай зээлдэгч болох юм

Зээлийн мэдээллийн нууцлалаа хангах

FICO® Score нь таны зээлийн мэдээллийг харуулахгүй бөгөөд зөвхөн түүнд үндэслэн тооцоолсон оноо ба тус оноонд нөлөөлсөн суурь шалтгааны хамт харуулдаг тул зээлийн түүхэн мэдээллээ бусадтай хуваалцах шаардлагагүй

Оноогоо сайжруулах замаар зээлийн боломжоо нэмэгдүүлэх

Сайнскорын аппликэйшн болон вэбсайтаар өөрийн "FICO® Score"-оо хэзээ ч, хаана ч шалгаж хянах боломжтой

Зээлдүүлэгч байгууллагаас хялбар, шуурхай зээл авах

FICO® Score ашигладаг зээл олгогч байгууллагууд таны оноо дээр үндэслэн таны зээлийн хүсэлтийг илүү шуурхай шийдвэрлэх боломжтой

холбоо барих

дуудлагын төв

Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

(+976) 7509-0000

имэйл хаяг

Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно

[email protected]

түгээмэл асуултууд

FICO® Score -г хэрхэн тооцдог вэ?

Төлбөрийн түүх

FICO® оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн, хэр хоцорсон зэргийг харгалзан үздэг

Зээлийн хэмжээ

FICO® оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн, хэр хоцорсон зэргийг харгалзан үздэг

Шинэ зээл

Богино хугацаанд хэтэрхий олон шинэ зээл авсан бол таны зээл авахаас өөр аргагүй байдалд орсныг харуулах бөгөөд таны зээлийн оноод сөргөөр нөлөөлнө.

Зээлийн багц

Төрөл бүрийн зээлийн төрлүүд нь та янз бүрийн төрлийн зээлийг удирдах боломжтой байгааг харуулдаг. Энэхүү багцад автомашины зээл, моргейжийн зээл, зээлийн картын зээлүүд багтаж болно.

Зээлийн түүхийн үргэлжлэх хугацаа

Зээлийн түүх нь урт байх тусамаа илүү их мэдээлэл агуулдаг бөгөөд илүү эрсдэл багатай гэж тооцогддог.

Би "FICO® Score"-оороо ямар байгууллагуудаас зээл авах боломжтой вэ?

Энэхүү линк дээр дарж FICO® Score ашигладаг банк, санхүүгийн байгууллагын жагсаалтыг харна уу.

Миний FICO® Score өндөр, сайн ангилалтай байна. Ийм оноогоор хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ?

Банк санхүүгийн байгууллага бүр зээлийн эрсдэл даах чадвартаа үндэслэн тухайн оноонд харгалзах өөр өөр зээлийн бүтээгдэхүүн санал болгодог тул та зээл авахаар төлөвлөж буй санхүүгийн байгууллага руу холбогдоно уу.

Миний оноо муу гарсан байна. Яагаад муу гарсныг хэрхэн мэдэх вэ?

“FICO® Score”-ны лавлагаан дээр тухайн онооны тооцоололд нөлөөлсөн суурь шалтгаануудыг тайлбарласан бөгөөд таны оноонд нөлөөлсөн гол шалтгаануудыг мэдэх боломжтой.

Зарим тохиолдолд зээлдүүлэгч байгууллагууд зээлийн мэдээллийг буруу, алдаатай нийлүүлсэнээс болж Таны зээлийн оноо буруу бодогдох эрсдэлтэй, Та zms.sainscore.mn, www.e-mongolia, Sainscore мобайл аппликэйшнаас зээлийн лавлагаагаа авч өөрийн зээлийн мэдээллийн үнэн зөв байдалд хяналт хийнэ үү.

Би оноогоо яаж сайжруулж болох вэ?

“FICO® Score”-ны лавлагаан дээр тухайн онооны тооцоололд нөлөөлсөн суурь шалтгаануудыг тайлбарласан байдаг. Эдгээр шалтгаануудыг сайжруулснаар оноогоо нэмэгдүүлэх боломжтой.

Байгууллага дээр FICO® Score гарах уу?

FICO® Score нь зөвхөн иргэний зээлээ эргэн төлөх магадлалыг үнэлдэг бөгөөд хуулийн этгээдийн хувьд бодогдох боломжгүй.

Миний оноонд хэзээ өөрчлөлт орох вэ?

FICO® Score нь таны зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн зээл төлбөрийн мэдээлэлд үндэслэн тооцоологддог бөгөөд тухайн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд таны оноо өөрчлөгдөх боломжтой.