Service image
лавлагаа

малын а дансны лавлагаа

Малын А дансны лавлагаа нь сүүлийн оны мал тооллогоор таны эзэмшилд тоологдсон таван хошуу малын дэлгэрэнгүй тоо мэдээллийг өмнөх жилийн мал тооллогоос хойш орсон өөрчлөлтийн хамт харуулдаг лавлагаа юм.

Тухайн иргэний бүх малыг хонин толгойд шилжүүлсэн тоо болон жилд олж болох малын ашиг шимийн орлогын тооцооллоор баяжуулсан байдаг.

давуу талууд

  • Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл
  • Ашиг шимийн орлогоор баяжуулсан
  • Өмнөх жилээс өөрчлөгдсөн шалтгаан
  • Нас, хүйсээр дэлгэрэнгүй ангилсан

боломжууд

Мал тооллогын мэдээллээ баталгаажуулах

Та малын А дансны лавлагаагаа авч өөрийн нэр дээр улсад бүртгэгдсэн малын тоо толгойн мэдээллээ хянах боломжтой.

Зээл авах боломжоо тооцоолох

Та өөрийн нэр дээр тоологдсон таван хошуу малаас жилд олж болох ашиг шимийн орлогоо мэдсэнээр зээл авах шалгуурт нийцэх эсэхээ мэдэх боломжтой.

Малаас олж болох орлогоо нотлох

Таван хошуу мал нь малчны зээлд барьцаа хөрөнгө болдог бол ашиг шимийн орлого нь зээл төлөх орлогын эх үүсвэр болдог.

Малчны зээлд хамрагдах

Та энэхүү лавлагаагаар өөрийн хөрөнгө болон орлогоо нэгэн зэрэг нотлон шалгуурыг хангаснаар малчны зээлд хамрагдах боломжтой.

холбоо барих

дуудлагын төв

Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

(+976) 7509-0000

имэйл хаяг

Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно

[email protected]

түгээмэл асуултууд

Малын А дансны лавлагаа ямар мэдээллийг агуулдаг вэ?

Тус лавлагаа нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн сүүлийн оны мал тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар  харуулдаг лавлагаа бөгөөд өмнөх жилийн мал тооллогоос хойш орсон өөрчлөлтийн мэдээллийг мөн агуулсан байдгаараа онцлог юм.  Мөн тухайн тооллогын мэдээлэлд үндэслэн тооцоолсон малын ашиг шимийн орлогын тооцоолол хийгдсэн байдаг бөгөөд иргэн, хуулийн этгээд малаас олж буй ашиг шимийн орлогоо тооцоолох боломжтой байдаг.

Малын А дансны лавлагаа нь хэдэн оны мал тооллогыг харуулдаг вэ?

Малын А дансны лавлагаа нь Үндэсний Статистикийн Хорооноос хийгдсэн сүүлийн оны мал тооллогын мэдээллийг агуулдаг. Мал тооллого ихэвчлэн жил бүрийн 11 сард улс даяар хийгддэг. Харин тоо мэдээлэл дараа оны 2 сард багтааж шинэчлэгддэг.

Малын А дансны лавлагаа дээрх мэдээлэл алдаатай байвал хаана хандах вэ?

Мал тооллогын мэдээлэл нь улсын хэмжээнд хийгдсэн мал тооллогын үр дүнг Үндэсний Статистикийн Хорооноос шууд татан авч харуулдаг тул мал тооллогын дүн зөрүүтэй гэж үзвэл Үндэсний Статистикийн Хороонд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ.

Малын А дансны лавлагаа дээрх ашиг шимийн тооцооллыг хэрхэн хийдэг вэ?

Малын ашиг шимийн орлогын тооцооллыг Монголбанкны баталсан “Өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ын 2.1.3-т заасан Малын ашиг шимийн орлого тооцох аргачлалаар тооцоолдог. Мал тус бүр дээр ашиг шим тооцож нийт малын тоо толгойг хонин толгойд шилжүүлэх замаар тооцно.