Зээл, зээлийн төрөл Зээл гэж юу вэ? Зээл гэдгийг энгийнээр тодорхойлбол санхүүгийн байгууллага эсвэл хувь хүнээс хувийн хэрэгцээндээ болон бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатайгаар хүү төлж, эргүүлэн өгөх нөхцөлтэй авсан мөнгө юм.
Зээлдэгч, хамтран зээлдэгч
Зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд.
Нэмэгдүүлсэн хүү
Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүүний тодорхой хувийг нэмж төлж буй хүү юм.
Зээлийн хүү
Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөр. Зээлийн хүү нь тогтмол болон хувьсах хүүтэй байж болно. Тогтмол хүү нь зээлийн хугацааны турш өөрчлөгддөггүй бол хувьсах хүү нь гэрээгээр тохирсон аргачлалын дагуу тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг.
Зээлийн хугацаа
Зээлийн гэрээгээр тохиролцсон зээл авснаас эхлэн төлж дуусах хүртэл хугацаа.