Newsletter

нийтэлсэн
2026 оны 05 сарын 18

Sainscore® 3x3 Basketball Tournament 2026

Article image

Sainscore® зээлийн мэдээллийн сангаас харилцагч санхүүгийн байгууллагуудынхаа дунд зохион байгуулагдах Sainscore® 3x3 Basketball Tournament 2026 тэмцээний бүртгэлийг албан ёсоор нээж байгааг дуулгахад таатай байна.

Энэхүү тэмцээн нь санхүүгийн салбарын байгууллагуудыг спортын талбай дээр нэгтгэж, хамтын уур амьсгал, багийн ажиллагаа, эрүүл өрсөлдөөнийг дэмжих зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.

📅 Хэзээ: 2026 оны 6-р сарын 06, 07

📍 Хаана: Наадам Спорт Заал, Хүннү 2222

👥 Оролцох багийн тоо:

  • Эрэгтэй төрөл — 56 баг
  • Эмэгтэй төрөл — 24 баг

Шагналын сан

Эрэгтэй төрөл

  • 🥇 1-р байр — 5,000,000₮
  • 🥈 2-р байр — 3,000,000₮
  • 🥉 3-р байр — 1,000,000₮

Эмэгтэй төрөл

  • 🥇 1-р байр — 3,000,000₮
  • 🥈 2-р байр — 2,000,000₮
  • 🥉 3-р байр — 1,000,000₮

📌 Нэг байгууллагаас нэгээс олон баг оролцох боломжтой.

📌 Тэмцээнд оролцох тамирчид тухайн байгууллагын Нийгмийн даатгалыг сүүлийн 3 сараар төлсөн байх шаардлагатай.

Бүртгэл

Бүртгүүлэх линк: 3x3.sainscore.mn

Та бүхнийг хамт олноороо идэвхтэй оролцож, спортын уур амьсгал дор шинэ дурсамж бүтээхийг урьж байна.