Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан харилцагч байгууллагуудынхаа дунд зохион байгуулсан Sainscore® 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд банк, банк бус санхүүгийн байгууллага болон үүрэн холбооны оператор зэрэг эрэгтэй, эмэгтэй нийт 40 багийн 160 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.
Sainscore® 3x3 тэмцээн нь харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, байгууллагуудын хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн тэмцээн нь спортын өрсөлдөөнөөс гадна нөхөрлөл, хамтын ажиллагааны үнэ цэнийг түгээсэн онцлог арга хэмжээ боллоо.
Эрэгтэй ангилал
- 🥇 1-р байр — SONO PAY
- 🥈 2-р байр — OMNI CAPITAL
- 🥉 3-р байр — KHAN BANK
Эмэгтэй ангилал
- 🥇 1-р байр — SONO CARE
- 🥈 2-р байр — MOBICOM
- 🥉 3-р байр — CAPITRON BANK

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан нийт харилцагч байгууллагууд, оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигчид болон хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид цаашид ч харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжсэн, үнэ цэн бүтээсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, санхүүгийн салбарын нэгдмэл community-г хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.