FICO® зээлийн онооны тухайТаны мэдэх хэрэгтэй бүх зүйл

FICO® Score зээлийн оноо хэрхэн тооцогддог, юунаас шалтгаалан өөрчлөгддөг болон хэрхэн зөв удирдахыг энгийнээр тайлбарлав.

FICO® Score зээлийн онооны үндсэн ойлголт

01

FICO® Score зээлийн оноо гэж юу вэ?

FICO® Score зээлийн оноо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн өргөн ашиглагддаг зээлийн онооны загвар юм. Энэ нь иргэний өмнөх зээл, төлөлтийн түүхэн мэдээлэлд үндэслэн зээлийн үүргээ хэр тогтвортой биелүүлж ирсэн байдлыг 300-аас 850 хүртэлх оноогоор илэрхийлдэг үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд тус оноог зээлийн хүсэлтийг судлахдаа нэг үзүүлэлт болгон ашигладаг.

FICO® Score range

FICO® Score зээлийн онооны зэрэглэл

  • Онцгой сайн

    700 - 850
  • Маш сайн

    630 - 699
  • Сайн

    600 - 629
  • Боломжийн

    580 - 599
  • Тааруу

    390 - 579

Оноо өндөр байх тусам тухайн иргэнийг зээлээ хугацаанд нь төлөх боломжтой, хариуцлагатай зээлдэгч гэж үнэлэхэд давуу тал болно. Харин бага байвал өмнөх зээл болоод төлөлтийн мэдээлэлд анхаарах зүйл байж болохыг харуулна.

Энгийнээр хэлбэл

FICO® Score зээлийн оноо нь түүхэн мэдээлэлд үндэслэн хувь хүний зээл, санхүүгийн хариуцлагыг тоон утгаар илэрхийлсэн үзүүлэлт юм.


Ямар оноог сайн оноо гэж үзэх вэ?

Ерөнхий зарчим энгийн

FICO® Score зээлийн оноо 300-аас 850 хүртэл байна. Оноо өндөр байх тусам илүү сайн гэж үнэлэгдэнэ.

Банк, санхүүгийн байгууллага бүр өөрсдийн гэсэн зээлийн үнэлгээний бодлого, шалгууртай. Тиймээс ижил оноотой хоёр хүнд ижил шийдвэр гарах албагүй.

Зээлийн төрөл, хэмжээ, өр-орлогын харьцаа, одоо төлж байгаа зээл болон бусад мэдээллийг хамтад нь үнэлдэг тул оноогоо бусдынхтай харьцуулах шаардлагагүй бөгөөд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсээ ойлгох нь чухал.

FICO® Score зээлийн оноог хэрхэн тооцдог вэ?

02

Оноо тооцоход ямар мэдээлэл ашигладаг вэ?

FICO® Score зээлийн оноог тухайн иргэний зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн түүхэн мэдээлэлд үндэслэн тооцдог. Үүнд өмнөх зээлүүдээ хугацаанд нь төлсөн эсэх, одоо идэвхтэй байгаа нийт зээл, ашиглалтын хугацаа зэрэг мэдээллүүд багтана.

FICO® Score зээлийн оноог тооцоход дараах хувийн мэдээллүүдийг ашигладаггүй:

Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлийн түүх

ашиглана

Зээл төлөлтийн
зан төлөв

ашиглана

Орлогын хэмжээ

ашиглахгүй

Хүйс

ашиглахгүй

Гэр бүлийн байдал

ашиглахгүй

Үндэс угсаа

ашиглахгүй

Шашин шүтлэг

ашиглахгүй

Орлогын хэмжээг FICO® Score зээлийн онооны тооцоололд ашигладаггүй. Гэхдээ банк, санхүүгийн байгууллага таны одоогийн санхүүгийн ачаалал болон шинээр авах зээлээ төлөх боломжийг илүү нарийн үнэлэхийн тулд өр-орлогын харьцааг тусад нь шалгадаг.


FICO® Score зээлийн оноонд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Дараах таван төрлийн мэдээлэл FICO® Score зээлийн оноонд голлон нөлөөлнө:

35%

Төлбөрийн түүх

Зээл, өр төлбөрөө хугацаанд нь төлдөг эсэх. (хамгийн чухал)

30%

Ашиглаж буй зээлийн хэмжээ

Таны одоо төлж байгаа нийт зээлийн хэмжээ.

15%

Зээлийн түүхийн хугацаа

Зээл харилцаанд орсон нийт хугацаа.

10%

Шинэ зээл болон зээлийн хүсэлт

Сүүлийн үед шинэ зээл авсан эсвэл хүсэлт гаргасан эсэхийг харгалзана.

10%

Зээлийн бүтээгдэхүүний төрөл

Ашиглаж буй зээлийн бүтээгдэхүүний бүтэц, төрөл болон тэдгээрийг хэрхэн удирдаж байгааг харгалзана.

35%
30%
15%
10%
10%

Оноонд нөлөөлсөн хүчин зүйлс гэж юу вэ?

Иргэн FICO® Score зээлийн оноогоо шалгахад тухайн оноонд хамгийн их нөлөөлсөн шалтгаануудыг хамт харуулна. Хамгийн эхэнд байгаа шалтгаан нь оноонд хамгийн их нөлөөлсөн байна. Энэхүү тайлбар нь:

01

FICO® Score зээлийн оноо яагаад тухайн хэмжээнд байгааг ойлгох

02

Эхлээд юунд анхаарахаа мэдэх

03

Зээлээ цаашид хэрхэн зөв удирдахаа төлөвлөхөд тусална

Эдгээр суурь шалтгаанууд нь оноогоо ойлгож, юуг сайжруулах хэрэгтэйг харуулсан тайлбар гэж ойлгох хэрэгттэй.

FICO® Score онооны хэрэглээ ба ач холбогдол

03

Банк, санхүүгийн байгууллагууд FICO® Score зээлийн оноог юунд ашигладаг вэ?

Банк, санхүүгийн байгууллага FICO® Score зээлийн оноог ашиглан тухайн зээл хүсэгчийн өмнөх зээл, төлөлтийн түүхийг нэгдсэн аргачлалаар үнэлдэг. Ингэснээр иргэний зээлийн хүсэлтийг үнэн зөв мэдээлэлд тулгуурлан илүү богино хугацаанд шийдвэрлэхэд тусална.

FICO® Score зээлийн оноог дараах зорилгоор ашиглана:

  • Зээлээ хугацаанд нь төлөх боломжийг үнэлэх

  • Зээлийн хэмжээ, хүү болон бусад нөхцөлийг тогтоох

  • Одоо ашиглаж буй зээлийн төлөлтийг хянах

  • Зээл олгох эсэхийг шийдэх

Өндөр зээлийн оноо нь илүү таатай нөхцөлтэй зээл авах боломжийг нэмэгдүүлж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг банк, санхүүгийн байгууллага тухайн иргэний өр-орлогын харьцаа болон бусад шалгуурыг хамтад нь авч үзсэний үндсэнд гаргана.

FICO® Score онооны өөрчлөлт ба сайжруулалт

04

FICO® Score зээлийн оноо өөрчлөгддөг үү?

Таны зээл, төлөлтийн мэдээлэл банк, санхүүгийн байгууллагаас шинэчлэгдэн ирэх бүрд оноо дахин тооцогдож, тухайн мэдээллээс шалтгаалан өсөх эсвэл буурах боломжтой.

Өөрөөр хэлбэл, таны зээлийн мэдээлэл шинэчлэгдэхэд FICO® Score зээлийн оноо бодит цагийн горимоор дагаж өөрчлөгдөнө. Жишээлбэл:

  • Төлбөрөө хугацаанд нь төлөх

  • Төлбөрийн хугацаа хэтрэх

  • Шинээр зээл авах

  • Зээлээ бүрэн төлж хаах

  • Зээлийн мэдээлэл шинэчлэгдэх

  • Зээлийн түүхийн хугацаа уртсах

Өөрийн оноогоо шалгах нь оноонд нөлөөлөх үү?

Үгүй

Үгүй. Sainscore® апп эсвэл E-Mongolia-аас өөрийн FICO® Score зээлийн оноог шалгах нь оноог бууруулахгүй. Харин шинэ зээл авахын тулд богино хугацаанд олон байгууллагад хүсэлт гаргавал оноонд нөлөөлөх боломжтой. Учир нь олон шинэ хүсэлт нь шинээр өр нэмэгдэх, улмаар төлбөрийн ачаалал өсөх эрсдэлийг илтгэдэг.


FICO® Score зээлийн оноогоо хэрхэн сайжруулах вэ?

Зээлийн оноог нэг өдрийн дотор огцом өсгөх “богино зам” гэж байхгүй. Харин санхүүгийн зөв зуршлаа тогтвортой хадгалснаар оноогоо аажмаар сайжруулах боломжтой.

01

Зээлийн мэдээллээ тогтмол шалгах

Мэдээллээ тогтмол нягталж, зөрүү илэрвэл зээл олгосон байгууллагадаа хандаж яаралтай засуулах.

02

Зээл төлөлтөө хоцроохгүй байх

Төлбөр бүрээ хугацаанд нь төлөх нь оноонд хамгийн эерэг нөлөөтэй.

03

Өрийн хэмжээгээ зохистой байлгах

Төлөх боломждоо тохирсон хэмжээний зээл авч, нийт өрийн хэмжээгээ зохистой түвшинд байлгаарай.

04

Шинэ зээлээ төлөвлөж авах

Богино хугацаанд олон газар зээлийн хүсэлт гаргахаас зайлсхий.

05

Тууштай байдал

Урт хугацааны санхүүгийн зөв дадал оноонд эерэг нөлөө үзүүлнэ.