Блог

нийтэлсэн
2026 оны 11 сарын 03

Эрт мэдээгүйдээ хожим харамсах зээлийн тухай чухал ойлголтууд

Article image

Зээл авах хэрэгцээ хүн бүрд өөр өөр үед гардаг. Машин авах, гэр бүл зохиох, бизнес эхлүүлэх, аялах гээд ирээдүйд учирч болох чухал мөчүүд ирэх үед өөрийн зээлийн оноо, төлөлтийн түүх, хувийн санхүүгийн нөхцөл байдлаа мэддэг байх нь сонголтоо илүү бодлоготой хийхэд тусална.

Зээлийн оноо таныг бүхэлд нь тодорхойлохгүй

FICO® Зээлийн Оноо бол хүний зан чанар, амьдралын чанарыг хэмждэг үзүүлэлт биш. Зээлийн мэдээлэлд тулгуурлан зээлээ хэрхэн удирдаж ирснийг илэрхийлдэг үзүүлэлт бөгөөд зээлдүүлэгч таны хүсэлтийг үнэлэхдээ ашиглаж болох хэд хэдэн мэдээллийн нэг юм. Зээл олгох эцсийн шийдвэрт байгууллага бүр өөрийн шалгуур болон бусад мэдээллийг харгалзаж болно.

Мөн оноо нь таны орлого, санхүүгийн бүх байдлыг харуулдаггүй. Тиймээс зээлдүүлэгч таны онооноос гадна сарын өр-орлогын харьцаа, төлбөрийн ачаалал зэрэг төлбөрөө төлөх чадварт хамаарах бусад мэдээллийг тусад нь үнэлэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зөвлөмж: Төлбөрөө хугацаанд нь төлж, FICO® Оноондоо анхаарахын зэрэгцээ зээл авах бүрдээ өр-орлогын харьцаа болон сарын төлбөрөө даах боломжоо бодитоор тооцоорой.

Өдөр тутмын жижиг төлөлт ч ирээдүйн боломжид нөлөөлж болно

Төлбөрөө хугацаанд нь төлөх нь зээлийн мэдээлэлд үлддэг хамгийн чухал зүйл. Харин төлбөр хоцроох, өрийн үлдэгдэл ихсэх зэрэг мэдээлэл FICO® оноонд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Хүн бүрийн зээлийн түүх өөр учраас онооны өөрчлөлт ч адилгүй байдаг.

Зөвлөмж: Зээл төлөх өдрөө тэмдэглэж сануулга тавиарай. Төлбөрөө хугацаанд нь төлөхөд хүндрэл гарвал хугацаа хэтрэхээс өмнө зээлдүүлэгчтэйгээ холбогдож боломжит арга хэмжээг авч оноо буурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Жижиг зээлүүдээ нийлүүлж тооцох

Зарим зээлүүдийн сарын төлбөр тус тусдаа бага мэт санагдаж болно. Гэхдээ жижиг мэт санагдах тэдгээр зээлүүдийг нийлүүлэхэд сарын орлогын тань ихээхэн хэсгийг эзэлж мэднэ. Шинэ зээл авахаасаа өмнө сар бүр төлөх нийт дүнгээ гаргаж, төлбөр бүрийн огноог тэмдэглээрэй.

Зөвлөмж: Бүх зээлийн төлбөрөө төлсний дараа байр, хоол, унаа зэрэг өдөр тутмын хэрэгцээ болон гэнэтийн зардалд хүрэлцэх мөнгө үлдэх эсэхийг тооцоорой. Шинэ зээлийн төлбөр нэмэгдэхэд төсөв тань хэт шахагдахаар байвал зээлийн хэмжээ, хугацаа эсвэл тухайн зээлийг авах шаардлагатай эсэхийг дахин бодож үзэх.

Зөвхөн оноогоо шалгахаас гадна түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг ойлгох

FICO® Оноогоо шалгаад л орхих нь хангалтгүй. Харин түүнд нөлөөлсөн хүчин зүйлсээ мэдэх нь хамгийн чухал бөгөөд зээлийн мэдээлэлдээ анхаарах, засах, сайжруулах зүйл байгаа эсэхийг ойлгоход тусална.

Зөвлөмж: Зээлийн оноогоо шалгах үедээ түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг байнга шалгах. Түүнчлэн зээлийн мэдээллийн лавлагаагаа харахдаа зээлийн үлдэгдэл, төлөлтийн мэдээлэл зөв эсэх, өөрийнх биш зээл бүртгэгдсэн эсэхийг нягтлаарай

Зээл, санхүүгийн мэдлэгээ хэрэгцээ гарах мөч хүртэл бүү хойшлуул

Зээлийн тухай ойлголтыг зөвхөн зээл хүсэх үедээ бус, санхүүгийн шийдвэр гаргаж эхлэхээсээ өмнө эзэмших нь илүү хэрэгтэй бөгөөд утга учиртай. Оноогоо тогтмол шалгаж, түүнд нөлөөлсөн мэдээллээ ойлгосноор мэдсэн ч болоосой гэж хожим харамсахын оронд дараагийн алхмаа урьдчилан бодож чадна.

Sainscore® app болон E-Mongolia-аар дамжуулан FICO® Зээлийн оноогоо шалгаж ирээдүйн санхүүгийн боломждоо эртнээс бэлд.