Sainscore® Зээлийн Мэдээллийн Сан нь 2021 оноос Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй эрх бүхий компани юм.
Бид арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани зэрэг 700+ гаруй байгууллагад зээлийн мэдээлэл, зээлжих зэрэглэлийн оноо болон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг.
Мөн АНУ-ын FICO® корпорацтай хамтран зээлжих чадварыг үнэлэх олон улсын онооны системийг Монголд нэвтрүүлж, санхүүгийн байгууллагын шийдвэр гаргалт болон хэрэглэгчийн санхүүгийн ойлголтыг бодит мэдээллээр дэмжин ажиллаж байна.
Алсын хараа
Монголын хамгийн том санхүүгийн шийдвэр гаргалтын платформ.
Эрхэм зорилго
Дата, технологи, боловсролоор дамжуулан санхүүгийн шийдвэрийг зөв, шударга, хүртээмжтэй болгоно.
Бидний үнэт зүйлс
Дата
Дата бол бидний гол хөрөнгө, оршин тогтнох үндэс.
Хүн
Хүн бүрийн оролцоо биднийг илүү сайн болгодог. Бид ажилтан, хэрэглэгчдээ хүндэтгэж, сонсож, хамтдаа илүү сайныг бүтээнэ.
Аюулгүй байдал
Хэрэглэгчийн мэдээлэл бол бидний хамгийн чухал хариуцлага. Аюулгүй байдал, нууцлалыг бид үргэлж нэн тэргүүнд тавина.
Энгийн
Хэцүү биш, төвөггүй байх нь бидний шийдлийн суурь. Зээл, санхүүгийн мэдээллийг хүн бүр ойлгож болхоор энгийнээр хүргэнэ.
Өсөлт
Тасралтгүй хөгжиж, сайжрахыг эрмэлздэг. Өнөөдрийн зөв алхам маргаашийн боломжийг бий болгоно.
Зөв
Аливаа шийдвэр гаргалт, үйл ажиллагаандаа хууль, ёс зүйн зарчмыг чанд баримталж, зөвийг эрхэмлэнэ.
ISO/IEC 27001:2022
Харилцагч, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах нь бидний нэн тэргүүний үүрэг. Иймд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандарт болон COBIT 5 засаглалын бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажилладаг.