Service image
лавлагаа

зээлийн лавлагаа

Зээлийн мэдээллийн лавлагаа гэж иргэн, хуулийн этгээдийн сүүлийн 5 жилийн зээл, төлбөрийн мэдээллээс гадна бусдын зээл төлбөрийн үүргийг хамтран хүлээсэн эсэх мэдээллийг агуулдаг лавлагаа юм. Зээл, төлбөрийн үүрэг үүсгэж байгаа банк, санхүүгийн болон зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх зорилгоор ашигладаг бол иргэн өөрийн зээл, төлбөрийн мэдээллийг харах, хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор хэрэглэх боломжтой.

давуу талууд

  • Лавлагаа авахад хялбар, энгийн
  • Бүх төрлийн сувгаар авах боломжтой
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан
  • Лавлагааны хураангуй тайлан болон зээлдүүлэгч байгууллагын мэдээллээр баяжуулсан

боломжууд

Зээлийн мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хянах

Та зээлийн мэдээллээ тогтмол шалгаснаар зээлийн түүхдээ орж буй өөрчлөлтийг мэдэх, буруу мэдээлэл орсон бол засварлуулах хүсэлт гаргах боломжтой.

Залилан, луйвраас урьдчилан сэргийлэх

Таны авсан зээл, төлбөрийн мэдээлэл 72 цагийн дотор зээлийн мэдээллийн санд нийлүүлэгддэг тул таны нэр дээр таны мэдээгүй зээл авагдсан бол шуурхай илрүүлэх боломжтой.

Сайн зээлийн түүх бүтээхэд тусална

Зээлийн эргэн төлөлт болон дуусах хугацааг хянаснаар төлбөрөө хоцроож ангилал буурах, муу зээлдэгч болох эрсдэлийг бууруулна.

Хүсэлт илгээн бусдын лавлагааг авах

Та бусдад мөнгө зээлдүүлэх, үл хөдлөх хөрөнгө түрээслэх, хувааж төлөх нөхцөлтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэх мэт эрсдэлтэй шийдвэр гаргахдаа хүсэлт илгээн лавлагааг нь авч эрсдэлээ бууруулах боломжтой.

холбоо барих

дуудлагын төв

Та манай дуудлагын төвтэй ажлын цагаар холбогдож, өөрт хэрэгцээт мэдээллээ авах, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

(+976) 7509-0000

имэйл хаяг

Та манай цахим хаягаар бидэнд хандах боломжтой бөгөөд бид таны мэйлд түргэн шуурхай хариу илгээх болно

[email protected]

түгээмэл асуултууд

Зээлийн мэдээлэл ямар хугацаанд шинэчлэгддэг вэ?

Зээлийн мэдээллийн лавлагаа нь мэдээлэл нийлүүлэгч банк, санхүүгийн байгууллага болон бусад зээлдүүлэгч байгууллагуудын мэдээлэлд үндэслэдэг. Мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд тус тусын нөхцөл байдлаас үүдэн янз бүрийн хугацаанд мэдээллээ шинэчлэн нийлүүлдэг бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлийн мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш 72 цагийн дотор мэдээллийг шинэчлэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Иймд таны мэдээлэл ямар хугацаанд шинэчлэгдэхийг та зээлдүүлэгч байгууллагаасаа асуух боломжтой бөгөөд тухайн байгууллага 72 цагаас хэтэрсэн тохиолдолд манай байгууллагад гомдол бүртгүүлэх боломжтой.

Хаагдсан зээлийн мэдээллийг засах боломжтой юу?

18.1.Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ.

18.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн

18.1-д заасан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авсан даруйд мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлтийг оруулж, мэдээллийг шинэчилнэ. Мөн зээлийн мэдээллийн тухай хуулийн 11.1-д “Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө.” гэж заасны дагуу зээлийн мэдээллийн лавлагаа дээр хаагдсан зээлийн хувьд сүүлийн 6 жилийн мэдээллийг харагдуулдаг.

Зээлийн мэдээллийн лавлагаан дээрх мэдээлэл алдаатай, буруу байвал хаана хандах вэ?

Зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч нь мэдээлэл нийлүүлэгчээс шаардах эрхтэй. Харин лавлагаа дээрх хувь хүний мэдээлэл алдаатай, буруу байвал манай 7509-0000 дугаарт холбогдон мэдээлэх, холбогдох арга хэмжээг авхуулах боломжтой.

Зээлийн мэдээллийн лавлагаан дээр байгаа зээлийг ямар байгууллагаас авсан нь харагдахгүй байвал яах вэ?

Таны зээлийн мэдээллийн лавлагаа дээр байгаа зээл, төлбөрийн дүн 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс дээш байвал тухайн зээлийг олгосон байгууллагын нэрийг нууцалсан байдаг бөгөөд хэрэв та тухайн зээлийг ямар байгууллагаас авснаа харахыг хүсэл E-mongolia аппликейшнд нэвтрэн өөрийн Профайл хэсгээс шалгах боломжтой.

Зээлийн мэдээллийн лавлагаан дээрх мэдэээлэл ямар хугацааны дараа лавлагаан дээрээс хасагддаг вэ?

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгана. Өөрөөр хэлбэл тухайн зээл төлөгдөж дууссанаас 6 жилийн дараа зээлийн мэдээллийн лавлагаанаас хасагдана.