Блог

нийтэлсэн
2026 оны 05 сарын 18

Бүх зээлээ хаавал зээлийн оноо өсөх үү?

Article image

Өргүй байх нь санхүүгийн тогтвортой байдлын нэг хэсэг байж болох ч зээлжих зэрэглэлийн оноо зөвхөн “өргүй эсэх”-ээр хэмжигддэггүй.

Олон хүн бүх зээлээ бүгдийг нь хаавал зээлийн оноо шууд өснө гэж боддог. Гэвч зээлжих зэрэглэлийн систем нь тухайн хүн өмнө нь зээлээ хэр хариуцлагатай ашиглаж, хугацаанд нь төлж байсан түүхийг чухалчилж үнэлдэг.


Нийтлэг буруу ойлголт

“Зээлгүй бол хамгийн сайн” гэж ойлгох нь түгээмэл байдаг ч бодит байдал дээр зээлийн оноо нь өртэй байхыг бус, санхүүгийн сахилга бат болон төлөлтийн дадлыг илүү харгалзан үздэг.


Бодит байдал юу вэ?

Төлөлтийн түүх чухал нөлөөтэй

Зээлийн оноо нь таныг зээлээ хэр тогтмол, хариуцлагатай төлж ирснийг илэрхийлдэг. Тиймээс өмнө нь ашиглаж байсан зээлийн сайн түүх нь оноонд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Харин бүх зээлээ хаасны дараа урт хугацаанд ямар нэгэн идэвхтэй мэдээлэл бүртгэгдэхгүй бол системд таны санхүүгийн зан төлөвийг үнэлэх мэдээлэл харьцангуй багасаж болно.

Зээлийн түүхийн хугацаа мөн нөлөөлдөг

Урт хугацаанд тогтвортой хадгалагдсан зээлийн түүх нь санхүүгийн найдвартай байдлын нэг үзүүлэлт болдог. Жишээлбэл:

  • Хугацаандаа төлдөг
  • Тогтмол хариуцлагатай ашигладаг
  • Хэт ачаалал үүсгэдэггүй гэдэг мэдээллүүд нь зээлийн түүхийг илүү тогтвортой харагдуулдаг

Хамгийн чухал нь: хариуцлагатай хэрэглээ

Энэ нь заавал зээлтэй байх ёстой гэсэн үг биш. Харин санхүүгийн бүтээгдэхүүн ашиглаж байгаа тохиолдолд түүнийг зөв, зохистой ашиглах нь илүү чухал гэсэн санаа юм. Тухайлбал:

  • Зээлээ хугацаанд нь төлөх
  • Боломжит зээлийн эрхээ хэтрүүлэн ашиглахгүй байх
  • Санхүүгийн ачааллаа хянах
  • Төлөлтийн сахилга баттай байх нь зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлөх боломжтой.

Дүгнэлт

Зээлжих зэрэглэл нь зөвхөн өртэй эсэхийг бус, санхүүгийн хариуцлагатай байдлыг илэрхийлдэг үзүүлэлт юм.

Та өөрийн FICO® оноо болон зээлийн мэдээллээ Sainscore® апп ашиглан хялбар хянах боломжтой.