Блог

нийтэлсэн
2026 оны 05 сарын 26

Sainscore® апп шинэчлэгдлээ

Article image

Өнөөдөр санхүүгийн зөв шийдвэр гаргана гэдэг зөвхөн орлогоо мэдэхээс илүү зүйл болсон. Харин өөрийн зээлийн түүх, төлөлтийн дадал, санхүүгийн зан төлөвөө ойлгох нь улам бүр чухал болж байна. Иймээс Sainscore® аппликейшн шинэчлэгдэж, хэрэглэгчдэд санхүүгийн хэрэгцээт мэдээллүүдээ илүү хялбар, ойлгомжтой байдлаар нэг дороос хянах шинэ боломжийг бүрдүүллээ.

Санхүүгийн мэдээллээ нэг дороос

Шинэчлэгдсэн Sainscore® апп V3-аар хэрэглэгчид:

  • FICO® зээлжих зэрэглэлийн оноо
  • Зээлийн мэдээллийн лавлагаа
  • Өр орлогын харьцаа
  • Хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл
  • Автомашины үнийн лавлагаа
  • Төлбөрийн үүргийн мэдээлэл зэрэг санхүүгийн хэрэгцээт мэдээллүүдээ илүү ойлгомжтой интерфэйсээр хянах боломжтой болов.

Өөрөөр хэлбэл таны санхүүгийн мэдээллүүд олон өөр сувгаар тархсан биш, нэг дор төвлөрсөн байдлаар харагдана гэсэн үг.


FICO® оноо гэж юу вэ?

FICO® Score нь дэлхийн олон орны санхүүгийн байгууллагууд ашигладаг зээлжих зэрэглэлийн онооны систем бөгөөд таны зээлээ хэр хариуцлагатай ашиглаж, төлж ирснийг илэрхийлдэг тоон үзүүлэлт юм.

FICO® онооны зураглал - Sainscore® апп v3

Sainscore® нь 2021 оноос эхлэн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2024 онд FICO® Score-ийг Монгол хүний санхүүгийн зан төлөвт тохируулан албан ёсоор нутагшуулсан.

Өнөөдөр FICO® оноо нь зөвхөн нэг тоо биш. Харин:

  • Санхүүгийн сахилга бат
  • Төлөлтийн дадал
  • Зээлийн түүх
  • Зээлжих чадвар зэргийг илэрхийлэх санхүүгийн “CV” болж байна.

Яагаад санхүүгийн мэдээллээ тогтмол хянах хэрэгтэй вэ?

Олон хүмүүс өөрийн зээлийн оноо, өр орлогын харьцаа эсвэл зээлийн мэдээллээ мэдэхгүй явсаар байдаг. Гэвч эдгээр мэдээлэл нь ирээдүйд:

  • Орон сууцны зээл авах
  • Автомашины зээлд хамрагдах
  • Илүү таатай нөхцөлөөр зээл авах
  • Зарим тохиолдолд урьдчилгаа багатай эсвэл урьдчилгаагүй бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжуудад шууд нөлөөлөх боломжтой

Тиймээс санхүүгийн мэдээллээ тогтмол хянаж, өөрийн санхүүгийн түүхээ ойлгож байх нь урт хугацааны зөв санхүүгийн шийдвэрийн эхлэл болдог.


Илүү цэвэр. Илүү хурдан. Илүү ойлгомжтой.

Шинэчлэгдсэн Sainscore® апп нь зөвхөн дизайн шинэчлэлт биш. Хэрэглэгч өөрийн санхүүгийн мэдээллийг илүү амархан ойлгож, өдөр тутамдаа ашиглах боломжтой user experience-ийг бий болгоход чиглэсэн шинэчлэлт юм.

Шинэчлэгдсэн дизайн - Sainscore® апп v3

Илүү цэвэр интерфэйс, илүү хурдан navigation болон илүү ойлгомжтой бүтэц нь хэрэглэгчдэд өөрийн санхүүгийн мэдээллээ төвөггүй хянах боломжийг олгож байна.

Санхүүгийн боломжид эртнээс бэлдээрэй

Сайн санхүүгийн түүх, тогтвортой FICO® оноо нь зөвхөн тоо биш. Энэ нь таны ирээдүйн санхүүгийн боломжуудтай шууд холбоотой байдаг.