Newsletter

нийтэлсэн
2026 оны 04 сарын 09

Зээлийн мэдээлэл нийлүүлэлтийн шинэчилсэн протокол хэрэгжиж эхэллээ

Article image

Манай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Зээлийн мэдээллийн санд шинэчилсэн протоколоор мэдээлэл нийлүүлэх шилжилтийн ажил 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар амжилттай хэрэгжиж эхэлснийг дуулгахад таатай байна.

Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын шилжилтийн хуваарийг гарган хүргүүлэх бөгөөд бид уг хуваарь болон холбогдох мэдээллийг тухай бүр шуурхай хүргэн ажиллах болно.

Иймд та бүхэн мэдээлэл нийлүүлэлтийн шилжилтийн бэлэн байдлаа хангаж хамтран ажиллана уу

Хэрэв танд асуулт, нэмэлт тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй байх болно.